Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн төвд

Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн төвд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Багийн төвийн байрыг барьж ашиглалтад орууллаа. Багийн төвийн байрыг 59.4 сая төгрөгөөр "Үлэмж шинэ хээ" ХХКомпаниар гүйцэтгүүлсэн. Багийн төвтэй болсноор багийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулж, багийн иргэдийн нийтийн хурал, цуглаан, уулзалт, төрөл бүрийн арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулах боломж бүрдэж байна. Энэхүү ажил нь Орон нутгийн хөгжлийн сангийн журмын дагуу 2020 онд багийн иргэдээс гарсан саналаар эрэмбэлэгдэн  багийн төвд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил юм.