1-р цэцэрлэг
БАТ-ӨЛЗИЙ СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 1 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1967 онд анх сумын модны үйлдвэрийг түшиглэн 5 ханатай гэрт 20 хүүхэдтэй холимог бүлэг хичээллэж Эрхлэгч, 1 багш, 2 ажилчинтай үйл ажиллагаагаа эхлэн явуулж Яслийн анхны эрхлэгчээр Загд овогтой Долгор Анхны багшаар, Сосорбарам овогтой Цэрэнсоном, няраваар Онолт овогтой Даржаа, тогоочоор Адьяа овогтой Бадам нар ажиллаж байжээ. Улмаар ясли цэцэрлэг нь жилээс жилд үйл ажиллагаагаа тэлж, бие даасан ясли мөн Хүүхдийн цэцэрлэгтэй болж өргөжин ажиллаж байна. Яслийн Эрхлэгчээр Сайнтуяа, Цэдэв, С.Аварзэд, Цэвэл нар
Цэцэрлэгийн эрхлэгчээр Даваасүрэн, Цэрэндолгор, Цэндхорлоо, Бямбасүрэн, Дашцэрэн, Д.Дайриймаа, Лхамсүрэн, С.Ганцэцэг, С.Гантогоо, Буманнаст, Б.Мөнхтуяа, Д.Отгон, С.Амгалан нар ажиллаж байгууллагаа хөгжүүлэхэд өөрийн оюун ухаан, мэдлэг боловсролоо дайчлан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, материаллаг баазаа бэхжүүлэх, нөөц боловсон хүчин бэлтгэх ажлуудыг хийж байлаа.
1988 онд хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр 90 хүүхдийн хүчин чадалтай ясли-цэцэрлэгийн камбинетын барилга ашиглалтанд орж 4 бүлэгтэй 90 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж, 2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 350.0 сая төгрөгний өртөгтэй цэцэрлэгийн барилгын өргөтгөл баригдан өргөжиж 10 бүлэгт 400 хүүхдийг хүлээн авч ажиллаж байна.
Сургалтандаа хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааг эрхэмлэн сургалтын агуулга стандартыг хүүхдийн нас сэтгэхүйн, хувийн онцлогт тохируулан зохион байгуулж сургалтыг өдрийн, нүүдлийн хэлбэрүүдээр жил бүр амжилттай зохион байгуулж цэцэрлэгт хамрагдаж чадаагүй малчдын хүүхдэд боловсрол олгож ном гарын авлага, хэрэглэгдэхүүн, тест, судалгаа, үзүүлэн тараах материалыг сэдэв бүрээр хүүхэд бүрт хүртэхүйц хийж ажилласны үр дүнд сургалтын чанар стандарт хангалттай 90-ээс дээш хувьд хүрээд байна.
2023 оны байдлаар Сургуулийн Өмнөх Боловсролын байгууллага нь
33-н багш, ажиллагсадтай, өдрөөр 392 хүүхэд сурган хүмүүжүүлж байна. Цэцэрлэг нь багшлах боловсон хүчнээр 100%-ийн мэргэжлийн багшаар хангагдсан. Багш нарын 70% магистр, 30% нь бакалавр зэрэгтэй мэргэжлийн цэцэрлэгийн багш мэргэжилтэй мөн туслах багш нарын 30% нь бакалавр зэрэгтэй. Монгол улсын Тэргүүлэх зэрэгтэй 4-н багш, Монгол улсын Заах аргач зэрэгтэй-4-н багш тус тус ажиллаж байна.
Байгууллагын стратеги төлөвлөгөөг 2021-2025 он хүртэл хийсэн. Стратеги төлөвлөгөөний үзэл баримтлал, эрхэм зорилго, үзэл баримтлал, бидний уриаг сургалт үйл ажиллагаандаа тусгаж, самбарт байрлуулж багш эцэг эх мэддэг болсон.
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Хүүхдийн эрхийг дээдлэн эрүүл таатай орчинд, хүүхэд нэг бүрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн тоглоомын явцад нь хүүхэд бүрийг бүтээлч үйлээр хөгжүүлнэ.
ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ:
- Байнга шинэчлэлийг эрэлхийлэх, чанар.
- Тасралтгүй хөгжих, шударга ил тод байдал.
- Өсөн дэвжих, хамтын ажиллагаа.
- Үндэсний соёл уламжлал, түүхийг эрхэмлэх.
- Хүмүүнлэг өрсөлдөх чадвар
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Хүүхдээ дээдэлж, сургуулийн өмнөх боловсролыг чанартай, хүртээмжтэй олгох,багш хүүхдийг ажиллах, сурах хүсэл эрмэлзлэлтэй, зөөлөн ур чадвартай болгон бэлдэнэ
ЭРХЭМЛЭХ ЗАРЧМУУД
- Эрхэмлэх зарчимХуулийг дээдлэгч
- Эрхэмлэх зарчим Хүүхдээ дээдлэгч
- Эрхэмлэх зарчимХариуцлагатай
- Эрхэмлэх зарчимӨөрийн болон бусдын орон зайг хүндэлдэг
- Эрхэмлэх зарчимМэдлэгийг чадварт хөрвүүлдэг.
- Эрхэмлэх зарчимЁс зүйн зөв харьцаатай, хүнлэг
- Эрхэмлэх зарчимСанаачлагатай, хөгжих хүсэл эрмэлзэлтэй
БИДНИЙ УРИА
Хүүхдийг хайрлан хүсэл сонирхолыг дээдлэн хайр гэрэлтсэн харцаар халуун дотно тохилог орчинд сурган хөгжүүлнэ.
2022-2023 оны хичээлийн жилд Хүүхэд нэг бүрийг сурах, тоглох таатай орчныгб бүрдүүлж гадаад дотоод орчноо багш, ажилчид, эцэг эхийнхээ тусламжтайгаар бүрэн тохижуулсан.
2023 оны байдлаар Улсын тэргүүний цэцэрлэгээс МУ-ын боловсролын тэргүүний ажилтан багш-2, МУ-ын Барилгын тэргүүн-1, Аймгийн Боловсролын салбарын Шилдэг ажилтан-2, тус тус ажиллаж байна.
Улсын тэргүүний цэцэрлэгийн хамт олны амжилтаас дурдвал:
- онд “Сумын соёлч байгууллага”, “Оны тэргүүний байгууллага”, “Соёлыг дэмжигч байгууллага”
2010,2011,2012 онуудад Аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” 1,2,3-р зэрэг
- онд Аймгийн “Хүүхдэд ээлтэй байгуулага”
2014 онд “Улсын тэргүүний цэцэрлэг”
2016 онд Монголын боловсролын салбарыг судлах үндсэн судалгааны нийгэмлэг, БСШУЯ-аас зохион байгуулсан “Шилдгийн шилдэг” байгууллагаар шалгарч “Топ стандарт, цом” Өргөмжлөл
2016 онд “Хичээнгүй зүтгэл, Мөнгөн Гэргэ” цом, Өргөмжлөл
2019 онд Аймгийн Хүүхдэд ээлтэй цэцэрлэг
2022 оны Сумын шилдэг байгууллага