card

БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар  Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу, одоогийн Цэцэрлэг мандалхан аймгийн Хан хөгшин уулын хошуу.  

Өвт, Бүрэгтий, Улаан ам, Зөрүүлэг, Хүйтэн булаг, Улиастай баг гэсэн  6 багтай. 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт  2350 өрхийн 7641 хүн амтай. 

Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхний 4-д ордог, газар нутгийн хэмжээгээр 14-д ордог.

Байршил:

Өвөрхангай аймгийн баруун хойд хэсэгт:

Улаанбаатар хотоос 450  км-ийн  зайд 50 км нь шороон замтай.

аймгийн төвөөс 140 км зайд орших ба шороон замтай.

Өвөрхангай  аймгийн Хужирт сумтай зүүн талаараа, Уянга сумтай  урдуураа, Архангай аймгийн Цэнхэр, Хотонт сумтай хойд, зүүн хойд талаараа, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумтай баруун талаараа хиллэдэг.

 

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог.  242.8 мянган га газар нутагтай.  Ойт хээрийн бүсэд харьяалагддаг. Далайн түвшинээс дээш 1643-3099 м өргөгдсөн. Газар нутгийн нийт талбайн 40 орчим хувь  нь бэлчээр, ой мод 40%, хад асга 16%, гол горхи 3%-ийг эзэлдэг ба нийт нутгийн 80 орчим хувь Байгалийн цогцолборт газарт хамрагдан тусгай хамгаалалтанд байдаг. 

Цаг уурын нөхцөл

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

1 дүгээр сарын дундаж

температур - 34  °С

7 дугаар сарын дундаж

температур +25 °С

жилийн дундаж салхины хурд 4-6 м/с

жилийн хур тундасны нийлбэр 300-400 мм

Тус сумын хүн амын 58 хувь нь сумын төвд, 42 хувь нь хөдөөд амьдардаг.

Сумын хүн амын  30 хувь буюу 2309 залуучууд, 20,5 хувь буюу 1559 нь дунд насныхан, 37.4 хувь буюу 2837  хүүхэд, 11,7 хувь  буюу 886 нь  хөгшид байна.

Нийгмийн даатгалын сангаас өндөр нас, тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 845,

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт үйлчилгээнд хамрагддаг иргэдийн тоо 991

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын нийт татварын орлого нь 471,1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 6,7 сая, аймгийн төсөвт  207,1, орон нутгийн төсөвт 257,3 сая төгрөг..

Орон нутгийн төсвийн нийт зардал нь 375,6 сая төгрөг. Нийт зардлын 69 хувь нь цалин, 7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 19.4 хувийг урсгал шилжүүлэг, 4.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Сумын хэмжээнд нийт 83 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж, улсад 6,6 сая төгрөгний татвар төвлөрүүлсэн.

Тус суманд  38 жижиг дунд үйлдвэрлэл бий болсон. Үүнд: газар тариалан, фермер, мод модон эдлэл, барилгын материалын үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, гар урлал, аялал жуулчлал, төмөр хийц зэрэг үйлдвэр үйлчилгээний  чиглэлээр  үйлдвэрлэл бий болж  тус сумын дэд бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.

Ажиллах хүч салбараар:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газарт: 43. Үүнээс удирдах 8, гүйцэтгэх 27, үйлчлэх 8

Ерөнхий боловсролын сургуульд: 125: үүнээс удирдах 4, гүйцэтгэх /багш/ 91, үйлчилгээний ажилтан 30

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад: Удирдах 3, гүйцэтгэх 32, үйлчлэх 15

Соёлын байгууллагад 6 үүнээс удирдах 1, гүйцэтгэх 4, үйлчлэх 1

Эрүүл мэндийн төв: 32. Удирдах 1, гүйцэтгэх-21 , үйлчлэх 10

2021 онд Сумын хэмжээгээр нийт 264782   мал тоологдсоноос  Үүнээс: Адуу -  32670, үхэр – 52290, хонь – 117405, ямаа – 62417 толгой малтай.

Суманд 1435 малчин өрх, 160 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 69 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр 2021 онд 10 га талбайд төмс, 3 га талбайд хүнсний ногоо, 36.6 га ногоон тэжээл тарьж, 102 тонн төмс, 30,3 тонн хүнсний ногоо,  110 тн ногоон тэжээл хураан авсан.

Инженерийн дэд бүтэц                 

Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Суманд улс, орон нутаг, хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан нийт 18 дэд станцтай.

Зам тээвэр

Сумын төвдөө засмал замтай. Улаанбаатар хот, Өвөрхангай аймгийн төв рүү  нийтийн тээврийн  2 компаний 6  том оврын автобус, 4 микро автобус, 40 гаруй хувийн ачаа тээврийн автомашин үйл ажиллагаа явуулдаг.  

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 7 гүний худаг, 24 м3 багтаамжтай 2 усан сан, 2 булагаас  айл өрхүүд  ундны  усаа авдаг.

Дулаан хангамж. Сумын төвд төвлөрсөн уурын зуух 1, Баян-Уулын буян ХХК-ын уурын зуух нийт 2 уурийн зуух ажиллаж байна.

Орон сууцны хангамж:

Сумын нийт айл өрхүүд  амины орон сууц, гэр сууцанд амьдардаг. 1991 онд баригдсан 8 айлын хоёр давхар сууц ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Нийтийн орон сууцнууд шинээр барих шаардлагатай. Сумын төвийн гудамж хорооллын айл өрх бүрийг цэвэр, бохир усны системд холбох шаардлагатай.

Боловсрол:

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн  58 бүлэгт 1681 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд   54  иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 96.5 хувь, суурь боловсролын хамран сургалт  95.8 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 73  багш хамрагдаж байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үндсэн сургалтанд 527, зайны болон ээлжийн бүлэгт 190 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 91,0 хувьд хүрсэн.

Эрүүл мэнд

Суманд улсын төсвийн 15 ортой 1 эмнэлэг, 5 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 4 их эмч,18  эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 10 үйлчилгээний ажилтан ажиллаж байна.

2021 онд нийт 117 хүүхэд мэндэлсэн.  Нийт өвчлөлийг авч үзвэл артерийн даралт, зүрх судасны өвчлөл 67 хувь, осол гэмтэл бусад өвчлөл 33 хувийг эзэлж байна.

Соёл, спорт:

Сумын Соёлын төв нь 400 хүний суудалтай  980,8 сая төгрөгөөр баригдаж ашиглалтад орсон. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг.                    

Тус сум 2012 оны 10 сард Бизнес хөгжлийн төвтэй болсон. суманд нийт 78 дэлгүүр, үүнээс барааны дэлгүүр 12, хүнсний дэлгүүр 66 /тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр 40/, нийтийн хоолны 3 цэг, үсчин гоо сайхны 5, гутал засварын 3, оёдлын 10, утас засвар-1, алт мөнгөний дархан-1,  нийтийн халуун усны 2 цэг  үйл ажиллагаа эрхэлж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 187 байна. Нийт ажилгүй иргэдийн 71.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 24 хувийг дээд, 4.2 хувийг тусгай дунд,  36 хувийг бүрэн дунд, 30.8 хувийг бүрэн бус дунд, 5 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

Бат-Өлзий сумын төв нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлсан сум  юм.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2013 онд хийгдсэн.

 

Өнөөгийн байдлаар 1431 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 129.29 га газар өмчилж, 140 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 9.8 га газар, 11 иргэн, 3 аж ахуйн нэгж, байгууллага  газар тариалангийн зориулалтаар 10 га газар  эзэмшиж,   12 аж ахуйн нэгж аялал жуулчлалын зориулалтаар 14 га газар  ашиглаж байна.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Орон нутгийн  онцлогт тохирсон мал аж ахуй, газар тариалан, эко аялал жуулчлалыг хөгжүүлж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бодлогоор дэмжин ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдээ ажилтай, орлоготой болгон иргэний боловсрол мэдлэгийг дээшлүүлж иргэдийн оролцоог бүх талаар хангасан сум  болох.   Үүнд:

Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх 

Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах

Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлэх

Жил бүр Улаан ам багийн Өндөр хясаанд  зохион байгуулагддаг Сарлагын поло тэмцээнийг хөгжүүлэх онцлогтой. Сумын нийт малын 44988 тоо тоолгой буюу 15 хувь нь үхэр сүрэг, Үхэр сүрэг дотроо 98,5 хувь буюу 44332 тоо толгой үхрийг сарлаг эзэлдэг.

Ажлал жуулчлалын бүс нутагт оршдог тул Аялал жуулчлалын бүх төрлийг хөгжүүлэх бүрэн боломжтой.

Ойн унанги хаягдал  ашиглан зүсвэрт оруулан гэрийн мод, сийлбэртэй мод, модон тавилга хийж зах зээлд нийлүүлэх боломжтой.  

Сургууль      

Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль

Өвт  багийн 4 -р хороонд байршилтай

320, 320  хүүхдийн хүчин чадалтай , одоогоор 1497, Орхон бага сургуульд 22  хүүхэд суралцаж байна

125 багш, ажиллагсадтай

1976  онд  320 хүүхдийн хичээлийн байр баригдаж,  1990 онд 320 хүүхдийн хичээлийн байрын өргөтгөл ашиглалтанд орсон,

2014 онд 320 хүүхдийн байр нь 2020 сая төгрөгөөр баригдаж ашиглалтанд орсон.

Орхон бага сургууль нь Улаан ам багийн төвд 2018 онд 72,0 сая төгрөгөөр баригдаж ашиглалтанд орсон.

Цаашид шинээр сургууль, сургуулийн хүүхдийн дотуур байр барих шаардлагатай.

 

 Цэцэрлэг

Хүүхдийн 1,2-р цэцэрлэг гэсэн 2 цэцэрлэгтэй

Өвт  багийн 4-р хороонд байршилтай

Хүүхдийн 1-р цэцэрлэг нь 165  хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 401  хүүхэд, 2-р Цэцэрлэг нь 75 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 126 хүүхэд хүмүүжиж байна.

1-р Цэцэрлэг нь Удирдах 1, гүйцэтгэх 23, үйлчлэх 10 нийт 34  ажиллагсадтай

2-р Цэцэрлэг нь Удирдах 1, гүйцэтгэх 10, үйлчлэх 6 нийт 17 ажиллагсадтай

Сумын хэмжээнд 2-5 насны 788 хүүхэд байдаг.

1-р цэцэрлэг нь 1988 онд  90 хүүхдийн хүчин чадалтай баригдаж ашиглалтанд орсон.  2010 онд 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл хийсэн.

2-р Цэцэрлэг нь 2016 онд 456,7 сая төгрөгөөр баригдаж ашиглалтанд орсон.

Улаан-Ам багт Хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр барих шаардлагатай. / Улаан-Ам баг нь цэцэрлэгийн 2-4 насны 198 хүүхэдтэй бөгөөд сумын төвөөс алслагдсан тул хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт бага хувьтай байдаг.

 

Эмнэлэг

 

Эрүүл мэндийн төв

Өвт багийн 4-р хороонд байршилтай

15 ортой

5 их эмч, 7 сувилагч нийт 32 ажиллагсадтай

2012 оны 12 сард  краказан хийцтэй, зориулалтын барилга  479 сая төгрөгөөр  баригдаж ашиглалтанд орон үйл ажиллагаагаа стандартын дагуу явуулж байна.

Засаг даргын Тамгын газрын барилга

ЗДТГ-ын барилга 1976 онд ашиглалтанд орсон модон хийцтэй

Өвт  багийн 4-р хороонд байршилтай

Удирдах 6, гүйцэтгэх 18, үйлчлэх 8 гэсэн нийт 32 ажиллагсадтай

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн төсөл

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөл

Малын индексжүүлсэн төсөл

Малжуулах төсөл

СУМЫН БРЕНД БҮТЭЭГДЭХҮҮН

Суманд  Ойн мэргэжлийн 6 компани, Ойн нөхөрлөл 17 үйл ажиллагаа явуулж, ойн унанги хаягдал  ашиглан зүсвэрт оруулан гэрийн мод, сийлбэртэй мод, модон тавилга хийж зах зээлд нийлүүлж байна. Мөн Малчдын хамтын хүч хоршооны Цэгээн хангай бүлгийн 16 нэр  төрлийн сүү цагаан идээ, Зөгийн бал нь нутгийн бренд бүтээгдэхүүн болсон.

СУМЫН ОНЦЛОГЫН ТАЛААР

            Байгалийн үзэсгэлэнт Улаан голын хүрхрээ, Хоргой хүрэм, Хангайн цагаан чулуу, Хан баян уул, Үүртийн тохой, Орхоны бага хүрхрээ, Цагаан голын хүрхрээ, Төвхөн хийд, Гүнжийн зам зэрэг газар, Хүний эрүүл мэндэд тустай нь нотлогдсон Хятруун, Могойт, Хамар, Үүрт, Хустын халуун, хүйтэн рашаануудтай, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх нөөц боломж ихтэй. Улсдаа дээгүүрт орох байгалийн үзэсгэлэнт газар, өвөрмөц тогтоц бүхий газар нутагтай.