СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАНД БҮРТГЭЖ БАЙНА.

СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАНД БҮРТГЭНЭ

                 “ӨВ СОЁЛ ЭРДЭНЭ” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаас “ТЭВЭР ДҮҮРЭН ХАЙР” төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлж байна.

                 Төслийн зорилго нь: Ахлах ангийн сурагчдыг эцэг, эхийн оролцоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн дугуйланд хамруулах, хөгжүүлэх зорилготой юм.

Үүний дагуу:

Компьютер, мэдээлэл зүй

Оёдол, гар урлал

Талх, нарийн боов, хэрчсэн гурил

Кофе шоп зэрэг чиглэлээр ахлах ангийн сурагчдад зөвлөгөө өгөх сургагч багшийг бүртгэнэ.

      Тавигдах шаардлага:

60 хүртэлх насны эхчүүд, эмэгтэйчүүд байх

Сайн дурын үндсэн дээр ажиллах /ажлын гүйцэтгэлд тулгуурлан урамшуулал олгох/

Ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх

Сонирхсон иргэд: Бат-Өлзий сумын ЗДТГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн 99123397 дугаараас мэдээлэл авна уу.

                                                 2021 оны 06-р сарын 13-ыг хүртэл бүртгэнэ.