Суманд Цэргийн тоо бүртгэл явагдаж байна.

 

Цэргийн бүртгэлд 18-50 насныхан /2001-1969 оны/ Цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирж цэргийн шинэчилсэн бүртгэлээ хийлгэнэ үү. Цэргийн бүртгэл 2020 оны 01 дүгээр сарын 15-наас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны хооронд явагдана.

Заасан хугацаанд бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу цэргийн насны иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхааруулж байна.

Цэргийн албаны тухай хуулиас:

4.4.Цэргийн бүртгэлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт жилд нэг удаа зохион байгуулах ба түүнд цэрэгт бүртгэлтэй иргэн бүр хамрагдана.

34 дүгээр зүйл. Цэргийн бүртгэл

34.2.Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.

34.3.Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.

34.4.Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

                          34.5.Цэргийн бүртгэлд дараахь иргэн хамрагдахгүй:

34.5.1.энэ хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн;

34.5.2.цэргийн жинхэнэ алба хааж байгаа;

34.5.3.ял эдэлж байгаа.

34.6.Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн дараахь үүргийг хүлээнэ:

34.6.1.нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах;

34.6.2.цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах;

34.6.3.цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх;

34.6.4.өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх.

 

Засаг даргын Тамгын газар

Лавлах утас: 99976413, 99123397