Иргэний андгай өргөх ёслол боллоо.

Засаг даргын Тамгын газраас “Иргэний андгай өргөх ёслол”-ийг 2019 оны 12-р сарын 03-нд сумын Соёлын төвд зохион байгуулж, 16 настнуудын төлөөлөл 16 сурагч Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авлаа.

Иргэний хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан таниулж, нийгмийг хөдөлгөх хүч болсон залууст юу юунаас илүү шинийг мэдэж суралцах үйлдээ нэн тэргүүнд анхаарч, цаг алдалгүй, залхуурахгүй биеэ дайчлан шаргуу хөдөлмөрлөхийг онцгойлон захиж хэллээ. Ёслолын үйл ажиллагаанд 130 гаруй сурагч хүрэлцэн ирж, сурагчдын дунд АХА тэмцээн зохион байгуулж, эхний 3 байрыг шагнаж урамшуулав.

Энэхүү үйл ажиллагааг ЗДТГ-ын Гэр бүл, хүүхэд, залуучууд хариуцсан мэргэжилтэн Г.Цэрэндулам, Улсын бүртгэгч Ө.Гөлгөө, сумын Хүүхдийн элч Г.Бямбагарав, НТБНэгжийн арга зүйч, багш Г.Дуламдорж нар хамтран зохион байгуулав.