Улсын төсвийн 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Онгоцотын амны Орхон голын төмөр бетонон гүүр (урт нь 220 у/м), Цагаан голын бетонон гүүр (урт 30,68 у/м), Орхон голоос сумын төв хүртэлх 6,32 км хайрган хучилттай авто зам засвар зэрэг томоохон бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэж, гүүр, замын ажлыг эхлүүлсэн. Гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК 2020 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгөхөөр 30 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.