Сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт үйлдэгдэн гарч байгаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сумын ГХУСАЗСЗөвлөл, ЗДТГазар, Сум дундын ой анги, Цагдаагийн хэсгээс санаачлан зохион байгуулж байгаа сургалт, өдөрлөгт идэвхтэй оролцсон иргэддээ баярлалаа. Энэхүү өдөрлөгт Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар, Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэс, Хархорин сум дахь Прокурорын газар, ОХБЦГазрын хамгаалалтын захиргаа, БОАЖГазар, Мэргэжлийн хяналтын газар оролцож, иргэдэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хуулийн сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийг шуурхай өгч ажиллаа. Сургалт, зөвлөгөөнд 400 гаруй иргэн хүрэлцэн ирсэн ба энэ үеэр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа О.Ганбат Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин, идэвх санаачлагатай, хамтран ажилладаг албан хаагч, иргэдийг Цагдаагийн байгууллагын 80 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.

Мөн Бат-Өлзий сумын ГХУСАЗСЗөвлөлийн шагналаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд гишүүдийнхээ оролцоог тэгш хангаж, идэвх санаачлага гарган ажиллаж байгаа М.Сумъяацэцэг ахлагчтай "Сайхан хангай" нөхөрлөлийг, Мөн ойн модоо хамгаалж, байгаль орчинд ээлтэй, байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрийн хувь нэмрээ оруулж, аргал түлдэг 2 дугаар багийн иргэн Д.Даариймаа нарыг шагнаж урамшуулсан юм.