Нийтийн сонсголын тухай хууль 2015 оны 07 дугаар сарын 08-нд батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хэдийгээр эрх зүйн орчин бүрдсэн ч улсын хэмжээгээр тус хуулийн хэрэгжилт хангалтгүй байсаар ирсэн юм. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан” ТББайгууллагын Өвөрхангай аймаг дахь салбартай хамтран "2017, 2018 оны ОНХС-ийн хөрөнгө оруулалтын төсвийн зарцуулалт, гүйцэтгэлд төсвийн хяналтын сонсгол" зохион байгуулалаа. Нийтийн сонсгол нийт 48 иргэн оролцож, 2017, 2018 онд ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсвийн зарцуулалтын талаар санал, бодлоо илэрхийлж, бодитой мэдээлэлтэй болов.
Нийтийн сонсгол нь төрийн бодлого, шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж нөхцөлийг бүрдүүлсэн маш чухал арга хэмжээ юм.
Энэ удаагийн нийтийн сонсголыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр нийтэд тулгамдаж байгаа асуудлаар зохион байгуулж иргэдийн санал бодол, байр суурийг тодорхойлж, бодлогын баримт бичгүүдэдээ тусган ажиллах шаардлагатай байгаа юм.