Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтаар нийтийн сонсгол зохион байгуулна.
Бат-Өлзий сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 10-р сарын 08-ны өдрийн 10.00 цагаас Нийтийн сонсголыг зохион байгуулах шийдвэрлэж, орон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр "2017, 2018 онд гүйцэтгэсэн ажлын хэрэгжилт"-ийн тухай төсвийн хяналтыг зохион байгуулна.
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд Нийтийн сонсголын тухай хууль болон журмыг батлан гаргасан бөгөөд энэ нь төрийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах үр дүнтэй арга хэрэгсэл юм. Тухайлбал, нийгмийн өмнө тулгамдаж буй эсвэл нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг нээлттэй сонсож, үүнд талууд тэгш эрхтэйгээр оролцон үзэл бодлоо илэрхийлдгээрээ ач холбогдолтой.
Нийтийн сонсголд оролцогчоор оролцох иргэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд бүртгүүлнэ үү. Лавлах утас: 99060856, 99967876