Нэг. ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо:2019.07.08
Тендер шалгарулалтын нэр: Бат-Өлзий сумын 4 дүгээр багт ахмад настан болон хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан соёл үйлчилгээний төв байгуулах ажлын тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ӨВАБӨСЗДТГ/201901009
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЗДТГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Бат-Өлзий сумын 4 дүгээр багт ахмад настан болон хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан соёл үйлчилгээний төв байгуулах ажлыг гүйцэтгэх тухай цахим тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалтын журам”-ын дагуу зохион байгуулагдаж байна.
Тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөг цахим тендерийн хураамж төлнө.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэх 30 хоног хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь: Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2018 оны борлуулалтын орлого төсөвт өртгийн 20 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 20 хувиас багагүй
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018 он
Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2018 онд төсөвт өртгийн 20 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Тендерийг 2019 оны 07 -р сарын 16 -ны өдрийн 10 цаг 00 минут -аас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 -р сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минут -т нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Өвөрхангай Бат-Өлзий сумын ЗДТГ
Санхүү албаны өрөө, Утас 99976413, 99061425
Имэйл хаяг: Bat-Ulzii@ov.gov.mn
Вэб сайт: Bat-Ulzii.ov.gov.mn