СУМЫН ТӨВИЙН ГЭРЭЛТҮҮЛЭГ БҮРЭН ШИНЭЧЛЭГДЭНЭ.
Сумын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулж, иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх үүднээс 2019 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын төлөвлөгөөнд сумын төвийн хуучин гэрэлтүүлгийг бүрэн шинэчлэн засварлахаар тусгасан.
Энэ ажлын хүрээнд хуучин 90 гэрэлтүүлгийн шонгоос 57 шонгийн гэрэлтүүлгийн толгойг лед тусгалтай толгойгоор сольж бусад шонгийн засварууд хийгдэнэ.
Мөн нэмэлтээр Цех, Үржүүлэгийн хооронд 10 ширхэг гэрлэн чимэглэл бүхий гэрэлтүүлэг шинээр тавигдах ба албан байгууллагуудын барилгыг харуулсан тусгал сайтай туузан гэрлийг угсрах ажил явагдаж байна.
ЭС ЖИ ЭМ ХХК гүйцэтгэгчээр сонгогдон ажиллаж байна.
Уг гэрэлтүүлгийн ажил хийгдсэнээр сумын төвийн өргөн чөлөөний 7,5 км зам дагуух гэрэлтүүлэг бүрэн шинэчлэгдэх юм.
Орон нутагт төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлыг чанар, үр дүн, гүйцэтгэл сайтай байлгахад иргэд-төлөөллийн байгууллагатай хамтран ажиллах нь чухал юм.