Бат-Өлзий сумын төвд 6,2 км автозам, Могойтын гол дээр төмөр бетонон гүүр баригдана.

СУМЫН ТӨВД 6,2 КМ АВТОЗАМ, МОГОЙТЫН ГОЛ ДЭЭР ТӨМӨР БЕТОНОН ГҮҮРТЭЙ БОЛНО.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар тойрогтоо ажиллах үеэр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх сумын төвийн 2 км асфальтан зам, 4,2 км хайрган хучилттай сайжруулсан зам болон Могойтын голын төмөр бетонон гүүрний шав тавих ёслолд оролцлоо.

Мөн Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлэг хийж, цаг үеийн асуудлаар иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Автозамын ажил энэ сарын 15-наас эхлэх бөгөөд Өвөрхангай аймгийн "Хүлгийн дээд" ХХК гүйцэтгэж энэ онд хүлээлгэн өгнө. Харин Могойтын голын төмөр бетонон гүүрийг ирэх онд хүлээлгэн өгөх юм.