Монгол Улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн гэрэл, баяр жаргалын ундарга болсон эхчүүддээ Алдарт эхийн одон гардуулан өгдөг улалмжлалтай. 6 дугаар сарын 1-нд Бат-Өлзий сумаас Алдарт эхийн I одонгоор 1, II одонгоор 35 ээж шагнагдлаа. Ийнхүү сумын одонтой ээжүүдийн тоо 462 болж 36-аар бүл нэмж байна. Үр хүүхдээ эрүүл чийрэг, зөв иргэн болгон өсгөн хүмүүжүүлж буй ээжүүддээ болон тэдний гэр бүлийнхэнд халуун талархал илэрхийлж, аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын айл бүхэн амар амгалан, үрс бүр аз жаргалтай, эх болгон сэтгэл тэнүүн байх болтугай.