Бат-Өлзий сумын Онгоцотын амны Орхон голын модон гүүр ашиглалтанд орлоо. Модон гүүр барих ажлыг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын "АЗЗА" ХКомпани гүйцэтгэлээ. Энэ гүүрээр нутгийн иргэд, малчид болон гадаад, дотоодын жуулчдын дамжин өнгөрдөг гол гарц юм. Иргэд аюулгүй зорчих боломж бүрдлээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхоны голд бетонон гүүр барих ажил ирэх онд ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн.