Бат-Өлзий сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар тээврийн хэрэгслийн албан татвар хураах, техникийн хяналтын үзлэг явуулах, жолоочийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, Үзлэгийг 5 дугаар сарын 19-нөөс 5 дугаар сарын 24-ны өдөр хүртэл явуулж байна. АТӨЯХАлбан татвар, замын сан, агаарын бохирдлын төлбөр хураамжийг төсөвт төвлөрүүлж, сумын иргэдийн өмчлөлд байгаа өөр аймгийн болон Улаанбаатар хотын улсын дугаартай тээврийн хэрэгсэлүүдийг орон нутагт шилжүүлэх ажлууд хийгдэж байна.
Урьдчилсан мэдээгээр 600 гаруй тээврийн хэрэгсэл үзлэгт хамрагдаад байна.