Аймгийн ИТХурлаас 2019 оныг "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан Бат-Өлзий суманд 2019 оны 5 дугаар сарын 20-нд Ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлийн гишүүд, иргэдэд мод тарих аргачлал сэдвээр сургалт явуулж, Цэцэрлэгт хүрээлэнд нийт 800 ширхэг мод бут тарилаа. ЕБСургууль 3600 ширхэг шар хуайс, 165 ширхэг чацаргана тарилаа. Ойн анги 1000 ширхэг шар хуайс тарьж, сумын хэмжээнд одоогийн байдлаар нийт 5565 ширхэг мод тариад байна.
ЕБСургуулийн "Байгаль, эко клуб"-ын сурагчид оролцон "Хог хаягдлаа ангилан ялгаж сурцгаая" хогийн сав хийж сурталчилан, иргэдэд "Холивол хог, ангилвал баялаг" гэсэн уриалга гаргав.