Сумын Засаг даргын 2019 оны а/60, а/61 дүгээр захирамжийн дагуу 5 дугаар сарын 14-нөөс 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сумын нутаг дэвсгэрт бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгууллаа.
Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний газрууд, иргэд нийтийн эзэмшлийн зам талбай болон далан гуу жалга, хогийн цэгийн хур хогийг цэвэрлэж, хог хаягдлыг ачиж, тээвэрлэж ажиллаа. Сумын хэмжээнд нийт 47 га талбайг хамруулан цэвэрлэж нийт 900 гаруй хүн их цэвэрлэгээнд оролцон 34 рейсээр 180 тн хогийг цэвэрлэлээ.
Хуучин хогийн цэгийн хур хогийг хумих, дарах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлж байна.