Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                           Огноо: 2023.03.27

               Тендер шалгаруулалтын нэр: Хөдөө аж ахуй, газар тариаланд    

                                                                 шаардлагатай трактор худалдан авах

             Тендер шалгаруулалтын дугаар: ӨВАБӨСЗДТГ/202301014/                                                       

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Хөдөө аж ахуй, газар тариаланд шаардлагатай трактор худалдан авах” ажлыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн төсөвт өртөг: 82,000,000 (Наян хоёр сая төгрөг)

Тендерийн баталгаа: Төсөвт өртгийн 0,5 хувь

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Тендерийг  2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 11 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно

 

Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын ЗДТГ-ын 207 тоот өрөө, Утас: 99124198, 99442222,

Вэб сайт: Bat-Ulzii@ov.gov.mn