Тендерйин урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА
 

Огноо :

2023.03.29

Тендер шалгаруулалтын нэр:

Иргэдэд төрийн үйлчилгээг багцаар нь хүргэх боломжийг бүрдүүлэх стандартад нийцсэн тоног төхөөрөмж авах

Тендер шалгаруулалтын дугаар:

ӨВАБӨСЗДТГ/202301012                                                                          

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг  Иргэдэд төрийн үйлчилгээг багцаар нь хүргэх боломжийг бүрдүүлэх стандартад нийцсэн тоног төхөөрөмж авах ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тус тендер дараах багцуудаас бүрдэнэ.

Багц № 1: Төрийн үйлчилгээний ТҮЦ буюу киоск машин худалдан авах суурилуулах.

Багц № 2: Нэгийн үйлчилгээний тавилга, эд хогшил худалдан авах, суурилуулах

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

Тендерийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн, 11 цаг 30 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Өв.Бат-Өлзий сумын Хүйтэн булаг 5-р баг төвийн 3-320 тоот Засаг даргын Тамгын газар 203 тоот өрөө Утас: 99124198, 95118050

Вэб сайт: bat-ulzii@ov.gov.mn