ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

2023 оны 01 дүгээр сарын 13-наас 2023 оны 01 дүгээр сарын 17-ныг хүртэл 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

2023 оны 01 дүгээр сарын 13-нд ихэнх нутгаар 16-нд зарим газраар цас орно. Салхи 14-нд говийн нутгаар, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 12-14 метр, бусад хугацаанд секундэд 6-11 метр. Агаарын температур нийт нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө 24-29 хэмийн хүйтэн, өдөртөө 13-18 хэмийн хүйтэн байна. Иймд:

Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсох, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, мөн малчин иргэд нойтон цас, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа хашаа, хороондоо болон ойрын бэлчээрт бэлчээж цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

“ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР”