БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН АЖЛЫН БАЙРАНД 2023 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 04-НӨӨС 1 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ БҮРТГЭНЭ.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй бөгөөд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.
Мөн цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.
Анхны жил буюу 18 нас хүрсэн иргэд баг, хороон дээрээ очиж цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгээд emongolia.mn-д бүртгүүлэх бол дэвтрээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд заавал харьяа дүүрэг хороон дээрээ очиж үүрэгтний үнэмлэхээ нээлгэн, бүртгүүлнэ.
Харьяа сум, аймаг, дүүргээсээ хол, гадаад, дотоодод ажлаар яваа иргэд emongolia-гаар бүртгэлээ хийлгэх боломжтой. Холбоос: https://e-mongolia.mn/service/tsergiin-burtgel
Мөн энэ жилээс emongolia.mn-ээр бүртгүүлсэн иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх дээр заавал тэмдэг даруулах шаардлагагүй.
Иргэний бүрдүүлэх бичиг баримт:
1.Иргэний үнэмлэх
2.Цэргийн үүрэгтний үнэмлэх
3.Ажлын газрын үнэмлэх
4.Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 цээж зураг 2 ширхэг
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
Дээд офицер /Генерал/- 65 нас
Ахлах офицер -60 нас
Дунд офицер, ахлагч -55 нас
Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ - 50 нас
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР