Зорилтот жилийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07/04 дүгээр тогтоолоор 2022 оныг "Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах" жил болгон зарласан. Зорилтот жилийн нээлтийн арга хэмжээг 04-р сарын 15-нд Соёлын төвд зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд иргэд, төрийн албан хаагчид, ойн мэргэжлийн байгууллага болон нөхөрлөлийн гишүүд, нийт 200 гаруй иргэн оролцлоо.

Энэ үеэр "Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах" жилийн хүрээнд 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, Мод хэрхэн тарьж ургуулах аргачлал, хог хаягдлын талаар мэргэжлийн хүмүүс мэдээлэл, зөвлөгөө өглөө.