Шинээр

Шинээр "Алдарт эхийн одон" авах иргэд холбогдох материалыг бүрдүүлэн 2022.03.10-ны дотор Багийн Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Чимэддулам-д өгнө үү.

Жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг.

-6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Алдарт эхийн I зэргийн одонгоор

-4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Алдарт эхийн II зэргийн одонгоор шагнагдах болзол хангана. (Хамгийн бага хүүхэд 06 сарын 01 гэхэд 1 нас хүрсэн байх)

“Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй. /6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт мөн адил ойлгоно/

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Эхийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар.
2. Бүх хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Насанд хүрсэн хүүхдийн хувьд /16-аас дээш/ төрсний гэрчилгээнээс гадна иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
3. Төрсний гэрчилгээг хаяж гээж үрэгдүүлсэн бол Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авах
4. Өргөдөл, /Өргөдлийн толгойг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын .дүгээр багийн Засаг даргаар уламжлан хүсэлт гаргах нь” гэж бичнэ, товчлохгүй хар өнгийн балаар өргөдлийн загварын дагуу бичих
5. 1-р одон авах эхчүүд 2-р одонгийн үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар

6. Багийн Засаг даргын тодорхойлолт

Лавлах утас: 99967876