Нийгмийн халамжийн зарим үйлчилгээнүүд цахим боллоо.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж Халамжийн нэгдсэн систем буюу https://ehalamj.mn/ цахим системийг хөгжүүлэн төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системтэй холбож байна.
 

Ehalamj.mn системд цахимаар үзүүлж буй халамжийн үйлчилгээ 

Ахмад настны тэтгэвэр
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр
3. 16 насанд хүрсэн одой иргэний тэтгэвэр
4. Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд
5. Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэвэр
6. Бүтэн өнчин хүүхдийг үрчилж авсан болон эрсдэл бүхий нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэний
7. Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэний
8. Ахмад настныг гэртээ асрамжилж байгаа иргэний
9. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэртээ асарч байгаа иргэний
10. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа
11. Байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний
12. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа
13. Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх
14. 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн
15. Хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
16. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх
17. Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхэд
18. Байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн
19. Алдарт эхийн одонгийн мөнгөн тусламж
20. Хүүхдийн мөнгөн тэтгэмж
21. Насны хишиг
22. Алдар цолтон ахмад настанд үзүүлсэн нэмэгдэл, хөнгөлөлт
23. 3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
24. Жирэмсэн эхийн тэтгэмж / жирэмсний 5 сартайгаа төрөх хүртэлх хугацааны 5 сар/
25. Ихэр хүүхдийн тэтгэмж
26. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж