card

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН

СУРГУУЛИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

       2019-2020 оны хичээлийн жилд  бага боловсролд 804, суурь боловсролд 507, бүрэн дунд боловсролд 263 суралцагч нийт 1574 суралцагч суралцаж байна.  Үүнээс  6 настай 167, 7 настай 167, 8 настай 143, 9 настай 148, 10 настай 164, 11 настай 156, 12 настай 125, 13 настай 125 , 14 настай 105, 15 настай 101, 16 настай 85 суралцагч суралцаж үүнээс эрэгтэй 756, эмэгтэй 828, дүйцсэн хөтөлбөрын 36, ердийн 1538 , сонсголын 6, хавсарсан хэлбэрийн 1, харааны 8, хөдөлгөөний 4, ярианы 4 , бүтэн өнчин 4 , хагас өнчин 56, хамран сургах тойргийн 1529, төрөл садангийндаа 140, өөрийн гэрт 1286 суралцагч суралцаж байна.

Сургууль орчинд мөрдөх дэг, хичээл үйл ажиллагааны дэгүүдийг дараах байдлаар хэвшүүлэн ажиллаж байна.

  • Сургуулийн коридороор явахдаа баруун гарын дүрмээр явах
  • Сурагчийн дүрэмт хувцас өмсөж хэвших
  • Хичээлийн их завсарлагаанаар дасгал хөдөлгөөн хийх
  • Хичээл сургалтын үйл ажиллагааны цагаар гар утас ашиглахгүй байх
  •  Цаг баримтлах
  • Мэндлэх, хүндлэх \ угтах үйлчилгээ \ гэсэн 6-н дадлыг багш сурагчидгүй хэвшүүлэн ажиллаж байна.

“Нэг сургууль 10 клуб” аяныг сургууль дээрээ үйл ажиллагааг нь тогтмолжуулан байнгын үйл ажиллагаатай байх тал дээр анхааран чиглүүлэгч багш нартай хамтран ажиллаж байна.

Сэтгүүлч клуб:

  • Чиглүүлэгч багш монгол хэл уран зохиолын багш Б.Даваажав  
  •  Клубт хамрагддаг сурагчдын тоо:15                                                                
  • Клубын зорилго: Сургуулийн сонинтой болох

Ёс зүйн клуб:

  • Чиглүүлэгч багш ёс зүйн боловсролын багш Г.Ундрах                                         
  • Клубт хамрагддаг сурагчдын тоо:20

Клубын зорилго: сурагчдын ёс зүй дүрэм журмыг сахиулах

Хүүхдээс хүүхдэд клуб:

  • Чиглүүлэгч багш бага ангийн багш А.Амартүвшин

Клубт хамрагддаг сурагчдын тоо:30

Клубын зорилго: Сурагчдад эрүүл мэндийн зөв дадал хэвшил эзэмшүүлэх, эмзэг бүлгийн сурагчдад туслах

Охидын клуб:

  • Чиглүүлэгч багш сургуулийн эмч Т.Чимгээ

Клубт хамрагддаг сурагчдын: 18

Клубын зорилго: Охидын эрүүл мэндийг хамгаалах

Илтгэх урлаг, мэтгэлцээны клуб:

  • Чиглүүлэгч багш нийгмийн ухааны багш Ж.Чимэддолгор

Клубт хамрагддаг сурагчдын тоо:15

Клубын зорилго: Сурагчдыг өөрийгөө илтгэх чадварыг суулгах гэх мэт клубууд үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Багш нар эцэг эхийн дэмжлэг туслалцаа өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэн ажилласан. Мөн дараахь төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

  1. Улсын төсвийн хөрөнгөөр 320 хичээлийн 1 дүгээр байрны их засвар ажил хийгдсэн.
  2. ОНХС-гийн хөрөнгөөр 320 хичээлийн 1 дүгээр байрны сантехникийг шинэчилсэн.
  3. ОНХС-гийн хөрөнгөөр спорт тоглоомын тайлбай шинээр барьж байгуулж байна.
  4. “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд ангиудын номын санд 1,448,900 төгрөгийн ном ирсэн
  5. Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд Нэг сурагч-Хоёр мод” аяны хүрээнд 420 метр талбайд 3000 гаруй шар хуайсыг 5250000 төгрөг зарцуулж тарьж ургуулж байна. Мөн 781м урттай туузан гэрэлтүүлэг тавьсан
  6. БСШУСЯ -аас БЧШТ, Дэлхийн банктай хамтран сургуулийн Дотуур байранд бага ангийн сурагчдын "Хүүхэд хөгжлийн танхим" байгуулах 26,677,000 төгрөгийн төсөл, 1дүгээр ангийн суралцагчдын сургалтын үйл ажиллагаанд дасан зохицох чадварыг дэмжих 12,742,000. төсөл хэрэгжиж байна.

         Хүүхэд нэг бүрийг номтой нөхөрлүүлэх хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх тэдний төлөвшил хандлагыг өөрчлөх зорилгоор “Нэг ном-Эрхэм үйлс аян”-ыг сургууль дээрээ үргэлжлүүлэн амжилттай зохион байгууллаа. Сургуулийн бага ангийн бүлэг бүрийн ангийн номын санд “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд ирсэн номыг үндсэн хөрөнгийн номын фондын 390320 тоот дансанд 1448900 төгрөгийн номыг бүртгэн авч ашиглаж байна.. Мөн монгол хэл уран зохиолын багш болон соёлын төвийн номын санчтай хамтран “Залуу номын санч“ дугуйлан ажилуулсанаар хүүхдийг номд дуртай болгож ном унших, туурвих арга зүйг эзэмших, сурагчдын уран яруу ярих, бичих чадвар хөгжиж байна.1-12 дугаар ангийн ном авсан сурагч бүртэй сурах бичгийн гэрээ байгууллаа. Нийт 1286 сурагч хамрагдсан байна.

              Нэг багш –нэг дугуйлан хичээлүүлэх ажлын хүрээнд 3-4 дүгээр ангийн багш нар математикийн хичээлээр хөгжүүлэх сургалтыг 115 хүүхдэд, 5 дугаар ангийн багш нар жүжгийн дугуйланд 30 сурагч, үг хөгжлийн дугуйланд 30 сурагчдад тус тус явуулж байна. Дунд ахлах ангийн математик, IQ чиглэлийн клубд нийт 42 сурагч, англи хэлний клубд 106 сурагч, морин хуур, ятга, бишгүүр, төгөлдөр хуур, дууны дугуйланд нийт 83 сурагч, 6-11 дүгээр ангийн ёс зүйн бүлгэмд нийт 30 сурагч, ахлах ангийн “хүчирхэг хүүхдүүд” дугуйланд 20 сурагч, “бяцхан өв хамгаалагч” клубт 15 сурагч, сийлбэрийн дугуйланд 10 сурагч, шүр сувсан урлалын дугуйланд 15, иргэн төсөл 15, ирээдүйн химич, бид байгальч клуб, оригами, сонирхолтой газарзүй гэсэн байгалийн ухааны чиглэлийн дугуйланд нийт 36 сурагч, гар бөмбөг, сагс, цана , бөх, нум сум , хөнгөн атлетик гэсэн спортын 6 чиглэлээр нийт 138 сурагчдыг хамруулан хичээллэж байна.

    Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх дугуйлан, секцийг амжилттай хичээллүүлэн сурагчдын 80-аас доошгүй хувийг хамруулан бүс, аймаг, улсын чанартай  уралдаан тэмцээнд удирдамжийн дагуу оролцуулж байна. Энэ ажлын хүрээнд 3-4 дүгээр ангийн багш нар математикийн хичээлээр хөгжүүлэх сургалтыг 115 хүүхдэд, 5 дугаар ангийн багш нар жүжгийн дугуйланд 30 сурагч, үг хөгжлийн дугуйланд 30 сурагчдад тус тус явуулж байна. Дунд ахлах ангийн математик, IQ чиглэлийн клубд нийт 42 сурагч, англи хэлний клубд 106 сурагч, морин хуур, ятга, бишгүүр, төгөлдөр хуур, дууны дугуйланд нийт 83 сурагч, 6-11 дүгээр ангийн ёс зүйн бүлгэмд нийт 30 сурагч, ахлах ангийн “хүчирхэг хүүхдүүд” дугуйланд 20 сурагч, “бяцхан өв хамгаалагч” клубт 15 сурагч, сийлбэрийн дугуйланд 10 сурагч, шүр сувсан урлалын дугуйланд 15, иргэн төсөл 15, ирээдүйн химич, бид байгальч клуб, оригами, сонирхолтой газарзүй гэсэн байгалийн ухааны чиглэлийн дугуйланд нийт 36 сурагч, гар бөмбөг, сагс, цана , бөх, нум сум , хөнгөн атлетик гэсэн спортын 6 чиглэлээр нийт 138 сурагчдыг хамруулан хичээллэж тодорхой амжилтууд гаргасан. 2019 оны залуучуудын УЛСЫН аварга шалгаруулах боксын тэмцээнээс 11а ангийн сурагч Б.Өсөхбаяр  ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн. Монголын хүүхдийн спортын VI-р их наадамд сурагч Г.Төрмөнх боксын төрлөөр “МӨНГӨН” медаль хүртсэн. Хүүхдийн спортын VI их наадмын хөнгөн атлетикийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд биеийн тамирын багш Б.Ганхуягийн бэлтгэсэн сурагчид   3 алт,1 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн. ОУХМастер Д.Амарсанаагийн нэрэмжит намрын тэргүүн шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс “Хөнгөн атлетикийн задгай төрөл”-д багаараа ГУТГААР байр,      “4 төрөлт тэмцээн”-д мөн багаараа 3 дугаар байр эзэлсэн.

Хүүхдийн спортын 6-р их наадам ААШ сагсан бөмбөгийн тэмцээнд биеийн тамирын багш, дасгалжуулагч Л.Дашдаваагийн бэлтгэсэн сурагчдын эрэгтэй баг тамирчид нь багаараа хүрэл медаль , эмэгтэй баг тамирчид багаараа 4-р байр, багийн дүнгээр ДЭД байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн.

2019 оны УАШ шатрын тэмцээнд 11а ангийн сурагч Б.Цэндэнсодном 9-р байр, ААШ шатрын тэмцээнд ТЭРГҮҮН байр, Хүүхдийн спортын 6-р их наадмын шатрын төрөлд 2 алт, 2 мөнгө,  1 хүрэл медаль хүртэж 2019 оны “аймгийн шилдэг дасгалжуулагч”-аар дасгалжуулагч багш Н.Ганболд шалгарсан.

2019 оны Чөлөөт бөхийн өсвөрийн ААШ тэмцээн Баянгол суманд болж, тус тэмцээнд Бат-Өлзий сумын ЕБС-ийн Д.Бадамбаяр багштай сурагчид нийт 11 медаль хүртэж, эрэгтэй багийн дүнгээр   2-р байр, эмэгтэй багийн дүнгээр 1-р байр эзэлж нийт багийн дүнгээрээ 19 сумын баг тамирчдыг тэргүүлэн ТЭРГҮҮН байр эзэлсэн сайхан амжилтыг үзүүлсэн.

Чөлөөт бөхийн өсвөр үеийн УЛСЫН аварга шалгаруулах тэмцээнээс 11а ангийн сурагч Д.Саранцогт ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн.

      Тэргүүлэх зэрэгтэй багш нарын арга тургшлагыг бусдад түгээх ,дэлгэрүүлэх харилцан хамтран ажиллах шинээр ажилд орсон болон 1-5 жил ажиллаж байгаа багш нарын арга зүйг сайжруулах туршлага судлуулах, уулзалт зөвөлгөөнийг зохион байгуулж явуулдаг уламжлал тогтсон. Намар болгоны 10 сард уулзалт зөвлөгөөн   явуулахад багш Ш.Базархандын “Зураг зурангаа эх зохиох арга” Д.Бадамдолгорын  багшийн “Хичээнгүй бичгийн цуврал 1,2 ,3“ А.Мандахзул багшийн “ Хүүхэд бүрийг уншуулж сургах арга” зэрэг зөвлөмжүүд бусад багш нарт туршлага болон түгээгдлээ.  2019 оны 9.26 болсон  сургуулийн   Тэргүүлэх зэрэгтэй багш нарын арга туршлагаа түгээн дэлгэрүүлэх  уулзалт зөвлөгөөнд  46  багш оролцсон ирсэн. Дараагийн ээлжинд 10 сарын дунд долоо хоногт тэргүүлэх зэрэгтэй багш нар болон нийт багш нарын дунд “Сурлагын чанарт ахиц гаргах нь“ сэдэвт уулзалт зөвлөгөөн зохион байгуулж ээлжит хичээлийн чанар үр дүнг сайжруулах, сурагчдын сурлага хүмүүжилд хэрхэн ямар аргаар дэвшил гаргах олон гарц гаргалгаануудыг тодорхойлох байдлаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ зөвлөгөөнөөс сурлагын чанарт хэрхэн ахиц гаргах сургуулийн төлөвлөгөөг гарган төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа жигдрэн ажиллаж байна.

       Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх талаар багш ажилчид, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулж хүүхэд хамгааллын бодлого зорилго зорилт хийж хэрэгжүүлэх ажлын талаар хамтран ярилцаж, эцэг эхчүүдэд хүүхдийн хүмүүжил төлөвшил хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахад чиглэсэн хүүхэд хамгааллын гэрээ байгуулан хяналт тавьж ажиллаж байна. Сумын цагдаагийн хэсэгтэй хамтран ажиллаж сургуулийн орчинд замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээ байрлуулсан. Өсвөрийн аврагч клубын сурагчид аймгийн “Өсвөрийн аврагч” тэмцээнд идэвхтэй оролцож 19 сургуулиас 8-р байранд орсон. Байгууллагын гамшигаас хамгаалах төлөвлөгөө, ажлын зохион байгуулалтыг хамт олонд мэдээлж ажилласан, галын аюулаас урьдчилан сэргийлэх байгууламжийг шинэчилсэн байна. SCHOOL POLICE” эцэг эхийн эргүүлийг сумын цагдаагийн хэсэгтэй хамтран тогтмол зохион байгуулж, одоогийн байдлаар 1-12-р ангийн эцэг эхчүүд эргүүлийг зохион байгуулсан байна. Эцэг эхийн эргүүл хийснээр сургууль орчинд гэмт хэрэг үйлдэгдэх, сурагчид хорт зуршил хэрэглэх,  зам тээврийн осол гэмтэлд өртөх, цагаар хичээл таслаж РС тоглох зэрэг үзэгдэлүүд багассан мөн эцэг эхчүүд бага ангийн сурагчдыг зам хөндлөн аюулгүй гарахад туслаж байна. 2019-2020 оны хичээлийн жилд Багш айлчлал аргачлалыг 3 дахь жилдээ хэрэгжүүллээ. 54 бүлгийн анги удирдсан багш нартай хамтран нийт сурагчдын эрсдлийн мэдээллийн сантай болсон. 1563 суралцагчаас 0-6 оноо буюу бага эрсдэлтэй 1440 сурагч, 7-16 оноо буюу дунд эрсдэлтэй 121 суралцагч, өндөр эрсдэлтэй сурагч 2 гарсан байна. Эрсдэлтэй сурагчидтай ажиллах хөгжил хамгааллын үйлчилгээний төлөвлөгөөг анги удирдсан багш нартай хамтран гарган  ажиллаж байна.

2019 онд тус байгууллага нь  1,875,386,9 төгрөгийн төсвийн санхүүжилт авч төсвийн зүйл ангийн дагуу зарцуулан өр авлагагүй ажилласан. Бага ангийн сурагчдад үдийн цай нийлүүлэх 76182000  төгрөгийн, дотуур байрны хүүхдийн хоолонд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх 67638100 төгрөгийн өртөг бүхий нээлттэй тендерийг хуулийн дагуу зохион байгуулж үдийн цайны тендерт “Өвт хайрхан” ХХК, дотуур байрын хүүхдийн хоолонд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт “Бат-Өлзий трэйвэл” ХХК “Батгэгээн хангай”  ХХК шалгарч эдгээр аж ахуйн нэгжээс бүтээгдэхүүн нийлүүлж байна.

 

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ