Бат-Өлзий суманд 440 хүүхдийн суудалтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдана.

Бат-Өлзий суманд 440 хүүхдийн суудалтай хичээлийн барилгыг, спорт заалын хамт, мөн 150 хүүхдийн цэцэрлэг барихаар шавыг тавьлаа.  Тус суманд оршин суугчдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ачаалал ихэсч байгаа.  “Бако констракшн” ХХК-иас сургуулийн барилгыг, "Шилүүстэй хайрхан" ХХК-иас цэцэрлэгийн барилгыг чанартай барьж, ирэх зун буюу хугацаанд нь ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна. Ингэснээр хүүхдүүдийн маань сурч хөгжих орчин нөхцөл сайжирч, нэг ангид олон хүүхэд хичээллэх асуудал бүрэн шийдэгдэнэ.