2-Р ЦЭЦЭРЛЭГТ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ ТЕНДЕР

ТЕНДЕРИЙН УРИЛГА               

2021.01.25

Тендер шалгаруулалтын нэр: “Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын 2-р цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх” цахим тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ӨВАБӨСЗДТГ/202101017

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын  Засаг даргын Тамгын  газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Бат-Өлзий сумын хоёрдугаар цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mnхаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон  цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтын Сангийн  сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар  батлагдсан “ Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Шаардагдах бараа бүтээгдэхүүн нь дараах 2 багцаас бүрдэнэ. Үүнд:

Багц-1: Мах, махан, Сүү, сүүн бүтээгдэхүүн

Багц-2: Хүнсний бусад бүтээгдэхүүн

Тендерийн баримт бичгийг хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 /Тавин мянган/  төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил  буюу 2020 оны борлуулалтын орлого нь 30 хувиас багагүй байхаас гадна ашигтай ажилласан байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн

хэмжээ:Тухайн багцын батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 20 хувиас  багагүй

байна. /Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт /Энэ тодорхойлолт нь банкны судлан үзсэний үндсэн дээр зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг үнэлгээнд харгалзахгүй.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:Сүүлйин

нэг жил буюу 2020 оны санхүүгийн тайлан аудитлагдсан байна.

Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн  жилүүдэд

ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагатай байх /2019, 2020 аль нэг онд/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

Тендерийн хамт :

Багц-1.  450 000 төгрөг

Багц-4: 550 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа   ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим хуудас: www.tender.gov.mn

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЗДТГ

Утас: 99759238 , 99026982