Нэг. ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021.01.22
Тендер шалгаруулалтын нэр: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуулийн Дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ӨВАБӨСЗДТГ/202101014
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуулийн Дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалтын журам”-ын дагуу зохион байгуулагдаж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэх “30” хоног хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь: Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн нэг жил буюу 2020 оны борлуулалтын орлого тухайн тендерийн төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тухайн тендерийн төсөвт өртгийн 20 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2020 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2019, 2020 аль нэг онд тухайн тендерийн төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Тендерийн хамт: Багц-01: 1 212 018 төгрөг
Багц-02: 900 000 төгрөг дүнтэй тендерийн баталгаа тус тус ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 02 -р сарын 22-ны өдрийн 14 цаг 00 минут -аас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 02 -р сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минут -д нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Өвөрхангай Бат-Өлзий сумын
ЗДТГ-ын даргын өрөө, Утас 95774741, 99038210
Имэйл хаяг: Bat-Ulzii@ov.gov.mn
Вэб сайт: Bat-Ulzii.ov.gov.mn