ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020.02.04
Тендер шалгаруулалтын нэр: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: № ӨВАБӨСЗДТГ/202001013
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос ‘’Бат-Өлзий сумын зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулах’’тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь тендерийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтын /Сангийн сайдын 2013 оны 7 дугаар тушаалаар батлагдсан цахим тендер зохион байгуулах/ журмын дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил буюу 2019 оны борлуулалтын орлого нь 20.0 сая төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн багцын төсөвт өртгийн 20 хувиас багагүй байна. /Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт/ Энэ тодорхойлолт нь банкны судлан үзсэний үндсэн дээр зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг үнэлгээнд харгалзахгүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2019 оны аудитлагдсан санхүүгийн тайлан
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх/Аль нэг жил байж болно/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тусгай зөвшөөрөл ирүүлэх
Тендерийн хамт: Багц-01: 1328640 төгрөг
Багц-02: 1226880 төгрөг
Багц-03: 1044480 төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг тус тус ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендер ирүүлэхгүй.
Төлбөр хийх хэлбэр: Цахим
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
ЗДТГ, харилцах утас:99759238, 95774741, 99127515