Бат-Өлзий сумын 2019 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахтай холбогдуулан сумын Засаг даргын захирамжаар сумын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд хориглолоо. Дашрамд сонордуулахад үргэлжлүүлэн 10 дугаар сарын 11-нд Баасан гараг буюу 5 дах өдөр архи, согтууруулах ундаа зардаггүй өдөр тохиож байгаа учир үндсэндээ 3 өдөр архигүй өдрүүд үргэлжилнэ.
Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжийн эздэд даалгаж, Хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн хэсэг, Хүнсний аюулгүй байдал хариуцсан байцаагч нарт үүрэг болгосон. Мөн дээрх өдрүүдэд дэлгүүр, үйлчилгээний газруудад иргэд та бүхэн давхар хяналт тавьж, архи, согтууруулах ундаа худалдсан зөрчил гарвал нэн даруй Цагдаагийн хэсэгт мэдэгдэж болно. Холбогдох утас: