УЯАЧДЫН АНХААРАЛД
Ардын хувсгалын 98 жилийн ой, “Бат-Өлзий сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой” сумын баяр наадам, хадагны баяр, бэсрэг наадам, овоо тахилга, бооцоот уралдааны үед уралдуулах “Хурдан морь” бүртгүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Унаач хүүхэд 7-оос дээш настай байх
- Стандартын хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмссөн байх; /Малгай, цээживч, өвдгөвч, тохойвч/
- Унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд 100.000 төгрөгөөр даатгуулсан байх; /Загийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын чиглэлийн дагуу даатгалын хураамж 100.000 төгрөг, нөхөн олговор 20 сая төгрөг байхаар чиглэл өгсөн./
- Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн талаарх эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн хуудас; /Зөвшөөрлийн хуудсыг гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Цэрэндулам, “Орхоны хөндий” МСУХолбооны нарийн бичгийн дарга Г.Дондогсэрчин нараас авч маягтын дагуу бөглөх/
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
Дээрх шаардлагуудыг “Хурдан морины уралдаан зохион байгуулах” комисс болон Засаг даргын Тамгын газрын Гэр бүл, хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн /Г.Цэрэндулам/-д хянуулж, шаардлага хангаагүй тохиолдолд уралдааны замд гаргахгүй болохыг урьдчилан анхааруулж байна.
БАТ-ӨЛЗИЙ СУМЫН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,
“ОРХОНЫ ХӨНДИЙ” МСУХОЛБОО