2019 оны 04 дүгээр сарын 13-нд суманд 400 малчны зөвлөгөөнийг зохион байгуулав.
Зөвлөгөөний зорилго:
Бэлчээрийн даац хэтэрч байгаатай холбогдуулан малын тоонд биш малын чанар, үйлдэр угсааг сайжруулахад анхаарч, бэлчээрийн даацад тохируулж малын тоо толгойг барих,
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетик нөөцийн тухай хуулийн сургалт, сурталчилгаа
Малчдын малаас гарч буй цагаан идээ, арьс шир, ноос, ноолуурийг шууд үйлдвэрлэгчтэй холбож өндөр үнэтэй нийлүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлэх.
Төр засгаас болон аймаг, сумаас хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг таниулан, малчдынхаа санал, сэтгэгдлийг сонсож, энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулав.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн ХХААГазар, Мал эмнэлгийн газар, ХААН банкны төлөөллүүд хүрэлцэн ирж мэдээлэл хийж оролцлоо. Мөн энэ үеэр 2019 оны 6 дугаар сард үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон сүүний үйлдвэрийн “Витафит милк” ХХК, бяслагны үйлдвэрийн “Силк Роуд Фронтьерс” ХХКомпани захирлууд малчдад өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, хамтын ажиллагааны талаар зөвлөлдөж, байнгын өрхийн орлоготой болгох, орлогоо нэмэгдүүлэх олон боломж байгаа талаар мэдээллийг өглөө.
Зөвлөгөөнийг сумын ЗДТГазар, Мал эмнэлгийн тасаг амжилттай зохион байгуулж, мал ахуйн салбарт цаг наргүй зүтгэж, хөдөлмөрлөж яваа 12 малчныг шагнаж урамшууллаа. Үүнд: ХХААЯамны Тэргүүний ажилтнаар 4, ХХААЯамны Хүндэт жуухаар 2, аймгийн ИТХ-ын Хүндэт жуухаар 1, аймгийн Засаг даргын Жуухаар 2, аймгийн ЗДТГ-ын Хүндэт жуухаар 1, аймгийн ХХААгазрын Жуухаар 2 малчныг тус тус шагнав.
Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулахад сумын Засаг даргын нөөц сангаас 1.5 сая төгрөгийн зардал гарав.