card

ТАНИЛЦУУЛГА    

        Заяын шав овогт Луудайн Батчулуун нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 1961 онд төрсөн. Эхнэр, хүүгийн хамт амьдардаг. 1977-1979 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10  жилийн сургууль, 1979-1984 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг тус тус төгссөн. Малын их эмч мэргэжилтэй.

            Ажилласан байдал

1984-1989 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Мал эмнэлгийн кабинет Эрхлэгч, их эмч.

1989-1991 онд Өвөрхангай аймгийн Баянгол сумын Мал эмнэлгийн тасаг Эрхлэгч.

1991-1998 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Эрхлэгч.

1999-2008 онд    Бат-Өлзий сум Хустын рашаан мал эмнэлгийн эзэн

2008-2012 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга

2016-2017 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЗДТГ-ын МЭҮТасгийн мэргэжилтэн

2017 оноос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна.