card

ТАНИЛЦУУЛГА

          Нэрт овогт Мишигдоржийн Жамъяншарав нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 1977 онд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1985-1995 онд Бат-Өлзий сумын 10  жилийн сургууль, 1995-1999 онд Улаанбаатар хот Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, 2015-2016 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар Удирдлагын академийг тус тус төгссөн. Нягтлан бодогч, Төрийн захиргааны менежмент мэргэжилтэй.

            Ажилласан байдал

1999-2000 онд Улаанбаатар хот КМS ХХКомпанид Нярав.

2000-2002 онд Жуулчин ХХКомпанид хөтөч

2002-2008 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Нийгмийн даатгалын байцаагч

2008-2011 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум Засаг даргын орлогч

2011-2012 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг дарга

2012-2016 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

2016 оноос сумын Засаг даргаар ажиллаж байна.