card

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАТ-ӨЛЗИЙ СУМЫН АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

      Тус сургууль нь 1940 онд байгуулагдсан 80 жилийн түүхтэй одоо 125 багш, ажиллагсадтай, 56 бүлэгтэй,1563 суралцагчтай, дотуур байранд 142 хүүхэд амьдарч байна. Мөн Орхон бага сургуультай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Эрхэм зорилго:

Чадварлаг боловсон хүчин, чанартай боловсролыг эрхэмлэн нийгэмд манлайлан ажиллаж амьдрах арга ухаанд тасралтгүй суралцах чадвар бүхий иргэнийг төлөвшүүлнэ.

Манай хамт олны баримтлах зарчим:

  1. Чанарыг баримтлах – Хөгжлийг эрхэмлэх
  2. Авьяаслаг сурагч – Бүтээлч иргэнийг төлөвшүүлэх
  3. Үйл ажиллагаа хүртээмжтэй – Тунгалаг байх
  4. Хуулиа сахиж – Хүүхдээ дээдлэх
  5. Бүтээлч багш – Шинэ санааг дэмжих

Бидний алсын хараа:

Математик, монгол хэл, гадаад хэлний гүнзгийрүүлсэн, урлаг спортын төрөлжсөн сургалттай “Хүүхдэд ээлтэй” загвар сургууль болно.